Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-19 16:06:53


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг нийт 72 үйлчилгээнээс 28 үйлчилгээ нь одоогоор төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд холбогдсон байна. Иргэд давхардсан тоогоор 982,773 удаагийн үйлчилгээг  цахимаар авчээ.


2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хялбар байдлыг бий болгох чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай /2025.02.19/ уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, СОНХГ-ын дарга Б.Төрбат, болон холбогдох мэргэжилтнүүд , МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, технологийн төвийн дарга Д.Даваажаргал нар оролцов.




Талууд цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хариуцдаг E-halamj, E-Job платформын үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан иргэдэд хүргэх асуудлыг хэлэлцлээ. Мөн цахимжаагүй үйлчилгээг цахимжуулах, цахим үйлчилгээг ашиглаж чадахгүй байгаа иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар анхаарч хамтран ажиллахаар санал солилцлоо.




“И-Монгол академи" УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран уулзалтын төгсгөлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэхэд дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэсэн юм.

 


 

Холбоотой мэдээ