“ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-05-25 05:34:55
УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилгаар “ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж байна.


Хурлаар говийн бүсийн усны нөөц, ус ашиглалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Говийн бүсийг инженерийн дэд бүтцээр дамжуулан усаар хангах стратегийн ач холбогдол бүхий “Онги–Цагаанбургастай”, “Хэрлэн–Тооно” төслүүдийн нийгэм, эдийн засгийн үр ашгийг үнэлж, хэрэгжүүлэх боломж, ач холбогдлыг хэлэлцэх юм.
Хуралд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, орон нутгийн удирдлагууд оролцож, говийн бүсийн усны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого, шийдлийн талаар санал солилцоно.
“ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний хурлын үр дүнд говийн бүсийн усны тогтвортой хөгжлийн бодлогын зөвлөмж боловсруулж, бүс нутгийн усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, цаашдын шийдлийн гарцыг тодорхойлох ач холбогдолтой


Холбоотой мэдээ