Н.Номтойбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн төслөө татаж авна уу?
Улс Төр
УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга батыг сайжруулах асуудлаар мэдэгдэл гаргасан нь Ерөнхийлөгчийн бодлогын эсрэг явсан мэт буруу агуулгаар мушгиж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга замыг огтхон ч дэмжихгүй.
УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа явуургүй үйлдлүүдэд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тиймээс Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамгаалалт, хязгаарлалт, хариуцлагын тухай хөндсөн хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ.
Уг хууль хэрэгжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Үндсэн Хуулийн Цэц, АТГ, Ерөнхий прокурор зэрэг нийт 50 төрийн өндөр албан тушаалтны эрхийг хамгаалах, үйл ажиллагаанд хяналт тавих, мөн албан тушаал дээр байгаа болон буусны дараа эрх зүйн хязгаарлалт хийх гол агуулгатай юм. Үр дүнд нь ардчилсан парламентыг илүү бэхжүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход оршиж байна гэдгээ онцоллоо. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д өргөн барьсан хуулийн төслөө татаж авна уу? гэж мэдэгдлээ.
Н.Номтойбаяр: УИХ-ын дарга Н.Учрал Их хурлын дарга юм уу? У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу?
Уг хуулийг дагаад хоёр ч хуулийн төслийг дагалдуулж өргөн барих болсноо сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-ын даргын зөвлөлд танилцуулна УИХ-ын дарга Н.Учрал дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа онцолж байна.