А.Ганбаатар:Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-16 07:17:39


Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит хаврын чуулган өнөөдөр эхэллээ. Хаврын чуулганаар нийт 32 хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.


УИХ-ын гишүүн А.Ганбаатар "Миний бие иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр Татварын багц хуулийн төслүүд дээр, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр Нийтийн өмчийн тухай болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл дээр, тамхины хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын хүрээнд Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Ажлын хэсгүүдэд ажиллаж байна.

Мөн Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьхаар бэлтгэж байна. 

Өнөөдрийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар 100 хувийн саналаар Н.Учралыг Улсын Их Хурлын даргаасаа татгалзтал Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа. Зарчмын хувьд таван нам, эвслээс бүрдсэн парламентийг аль нэг намын дарга удирддаг байх нь зохимжгүй юм" хэмээн байр сууриа илэрхийлэв. 


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд