Их Британи Афганистанаас 20 мянга орчим дүрвэгч хүлээж авна
Life Style
Их Британийн Засгийн газар Афганистанаас 20 мянган дүрвэгч хүлээн авч, суурьшуулах хөтөлбөр баталжээ.
Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Прити Пател “Daily Telegraph” сонины цахим хуудаст нийтэлсэн зохиогчийн нийтлэлдээ мэдэгджээ. Тэрбээр мөн ЕХ болон бусад орныг Британийн жишээг дагахыг уриалсан байна.
“Афганистаны иргэдийг шилжүүлэн суурьшуулах шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн 20 мянга хүртэлх хүнийг хүлээж авах боломжтой болно. Эхний 5000 дүрвэгчийг энэ жил хүлээж авна” гэж сайд бичжээ. Их Британи дангаар ажиллах боломжгүй гэдгийг тэрбээр онцлоод хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд гарсны дараа Афганистаны ард иргэдэд тусламж үзүүлэх шаардлагатай байгаа талаар барууны бусад улстай ярилцаж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Их Британийн эрх баригчид урьд нь Сириэс 20 мянга орчим дүрвэгч хүлээн авах үүнтэй ижил хөтөлбөр хэрэгжүүлж байжээ.
Эх сурвалж: Daily Telegraph