АНУ-ын тэргүүн хатагтай коронавирусний халдвар авчээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-17 05:10:44

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдены “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.


Өдгөө 71 настай Жилл Байденд даваа гаргийн оройноос ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд “PCR” шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан гэж тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч Элизабет Александр мэдээлсэн байна.


COVID-19”-ийн вакцины хоёр тун, мөн хоёр нэмэлт тунд хамрагдсан тэргүүн хатагтайд “хөнгөн шинж тэмдгүүд” илэрч байгаа ба “паксловид” эмийг уухыг зөвлөжээ. “Pfizer” компанид гарган авсан вирусний эсрэг энэ эмийг халдвар авсан хүмүүст уулгаж байгаа юм.


АНУ-ын тэргүүн хатагтай хамгийн багадаа таван хоног тусгаарлагдана. Одоогоор Өмнөд Каролина муж улс дахь хувийн эзэмшлийн байрандаа байрлаж байгаа тэрбээр шинжилгээний хариугаа хоёр удаа дараалан сөрөг гарсны дараа гэртээ эргэн ирнэ гэж Э.Александр хэлжээ.


Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварлаад саяхан эдгэрсэн Ерөнхийлөгч Жо Байдены шинжилгээний хариу сөрөг гарч байгаа бөгөөд тэрбээр Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийн дагуу битүү орчинд, хүмүүстэй ойр байхдаа 10 хоногийн турш амны хаалт зүүнэ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ