Д.ЛАМЖАВ: Үндсэн хуулийг хянах эрх цэцэд үндсэн хуулиар олгогдоогүй

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-29 04:49:15

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавын "Өдрийн  сонин"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. 


-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй гэж эцэг хуульд бий. Гэтэл Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байж болох тухай тогтоол гаргалаа. Уг үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулиас бусад дотоодын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох энэ талаар эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх Үндсэн хуулиар Цэцэд олгогдсон. Гэтэл Цэц “УИХ-ын таваас олон гишүүн Засгийн газарт давхардан ажиллаж болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосугай гэсэн тогтоол гаргав.

Цэц өөрийгөө Үндсэн хуулийг хянах эрхтэй мэт үзсэн том алдаа гаргалаа.Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн төсөлд УИХ Цэцийн саналыг хүсэхэд ямар ч хариу ирүүлээгүй байж ийнхүү аашилсан нь Үндсэн хуульт байгууллыг хамгаалах баталгаа болсон Цэцийг гутаав.

ИХЦэцийг буруутгаж байгаа боловч уг тогтоолыг УИХхянах эрхгүй гэж арга ядсан байдалтай харагдсан. Тэгээд нэг мэргэн арга олох шиг боллоо. Цэцтэй холбоотой хуулиудад “Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэсэн агуулгатай заалт орууллаа. Энэ хэр зэрэг хуулийн үндэслэлтэй вэ?

-Цэцийн тогтоолыг хянах эрхгүй нь үнэн. Гэвч энэ бол Цэцийн хууль ёсны тогтоолд хамаарахыг мартаж болохгүй.

УИХ үүнийг “мартсан”. Өчигдөр (наймдугаар сарын 24-нд) яаран сандран баталсан эдгээр заалтыг би Цэцийг гуйх хууль (ЦГХ) гэж товчлон ярья. УИХ-ын даргын зүгээс хуулийн академич Амарсанаа, Нарангэрэл хоёрын зөвлөгөөг дагая хэмээн мэдэгдсэнээр “хууль зүйн тулгуур олоогүй” гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно; Цэцийн тогтоолд Монгол Улсын хуулийн этгээд, байгууллага албан тушаалтан захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалтууд бол өмнө хэлсний нэгэн адил Цэцийн хууль ёсны шийдвэрт хамаарна. УИХ үүнийг “мартсан” учраас ЦГХ батлав. Цэц зөвхөн Үндсэн хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Иймээс Цэц тогтоолынхоо хууль ёсны гэдэгт итгэл төгс байгаа бол ЦГХ-ийг дагаж мөрдөхгүй байх нь хуульд нийцнэ. ЦГХ-иар УИХ Цэцийн тогтоолыг хүлээн зөвшөөрөөд, харин дахиж ийм юм бүү хийгээрэй гэж гуйлаа. Цэц, УИХ хоёр муур, хулгана болон тоглосоор алхах гишгэх бүрдээ Үндсэн хуулийн зөрчилд унаж байна.

-Хоёр академичийн зөвлөгөөнөөс илүү хууль зүйн тулгуур байсан юм гэж үү?

-Байсан. ТҮР ХОРОО байгуулах тухай Үндсэн хуулийн заалт. Энэ заалт 2019 оны өөрчлөлтөөр орсон. Хороог УИХ-ын сонирхлын зөрчилгүй гишүүдээр байгуулах;Цэцийн гишүүдийг байцаах; ийнхүү байцаахдаа шүүх; АТГ, ТТГ зэрэг мэргэжлийн байгууллагаас тусламж авах; хорооны илтгэлийг үндэслэн УИХ Цэцийг биш гишүүдийг нь эгүүлэн татах хүртэл шийдвэр гаргах гарц одоо ч байна.

-ТҮР ХОРОО байгуулах нь хоёр академичийн зөвлөгөөнөөс юугаараа илүү хуулийн үндэслэлтэй юм бэ?

-Үндсэн хуулийнхаа хүчийг хэрэглэж байгаа учир хэн ч маргах аргагүй хууль зүйн үндэслэлтэй. Энэ хүчийг ашиглан Үндсэн хуулийн хямралд хүргэж буй энэ хуйвалдааныг таслан зогсоохыг танай сониноор дамжуулан ҮАБЗ-өөс шаардаж байна.


Эх сурвалж: dnn.mn

Холбоотой мэдээ