Гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, тухайн чиглэлээр мэргэшсэн багаар хийлгэх ёстой
Нийгэм“Гамшгаас хамгаалах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орж, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор тус журмыг шинэчлэн батлуулснаар өнөөдөр мөрдлөг болгон ажиллаж байна. Уг журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, гамшгийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлсноор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг сайжруулах нөхцөл бий болоод буй юм.
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын
1.4. “ Гамшгийн эрсдэлийн үнэлгээг үндэсний, засагзахиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн, салбарын, аж ахуйннэгж, байгууллагын болон онц чухал обьектын түвшиндхийнэ.
1.5. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг 3 жил тутам, гамшгаасхамгаалах төлөвлөгөөг тодотгохтой уялдуулан тухайбүр хийнэ” гэж заасан.
Уг журмын дагуу Аж ахуйн нэгж байгууллагууд гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг ГУРВАН жил тутам, эсвээс нөхцөл байдлаас хамааран тухай бүрд нь хийлгэж байх үүрэг хүлээж буй юм.
Ерөнхий үнэлгээг улсын болон онц чухал объект, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, салбарын түвшинд хийж, гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тойм байдлаар тодорхойлдог. Ингэхдээ Монгол Улсын Шадар сайд, тухайн орон нутгийн Засаг дарга, салбарын удирдлагын тушаалаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг үнэлгээг хийх юм.
Харин нарийвчилсан үнэлгээг гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд тодорхойлох, болзошгүй хохирлын хэмжээг тооцох, түүнээс урьдчилсан сэргийлэх эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зорилгоор урт болон богино хугацаанд хийдэг онцлогтой.
Зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь эрсдэлийн үнэлгээ хийхдээ анхаарах зүйл
Тусгай зөвшөөрлийн эрхтэй хуулийн этгээд, аж ахуй нэгж нь олон улсын практикт нийтлэг мөрдөж байгаа арга, аргачлалыг ашиглах, эрсдэлийн үнэлгээг хийхэд тухайн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин оролцох ёстой.
Үнэлгээ нь тухайн орон нутаг, объект, барилга байгууламжид учирч болзошгүй аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхад уялдуулан эрсдэлийг тогтоох, болзошгүй гамшгийн хохирлын таамаглал, магадлалын үр дүн, түвшингээр илэрхийлэгддэг.
Тиймээс гамшгийн төрөл тус бүрээр цагийн байдал үүсгэн хохирлын таамаглалыг гаргасан байх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмж нь тухайн орон нутаг, объект, барилга байгууламжид гамшгийн улмаас учрах эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой, тодорхой байдлаар тусгасан байх хэрэгтэй.
Мөн эрсдэлийн үнэлгээний тайлан гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол, үндэслэл болохуйц байх, гамшгийн төрөл тус бүрээр газарзүйн мэдээллийн систем ашиглан эрсдэлийн зураглалыг боловсруулсан байх зэрэг хамгийн голлох шаардлагыг хангасан байхыг зөвлөдөг аж.
“ГАМШГИЙН ЭРСДЭЛ" гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг хэлнэ. Тодруулбал, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, үер, аянга цахилгаан, зуд, ган, гал түймэр, химийн осол, халдварт өвчин зэрэг багтдаг байна.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд гамшгийн эрсдэлээс хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон гамшгийн аюулын эдийн засаг, нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг бууруулах талаарх зөвлөмжийг тусгадаг байна.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ОБЕГ-ын дэргэдэх гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас батлан гаргадаг юм.
“Итгэлт Төгөл” ХХК нь дээрх тусгай зөвшөөрөлтэй. Байгаль орчны үнэлгээний чиглэлээр 2015 онд үүсгэнбайгуулагдсан. Өдгөө үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн үнэлгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой үүрэг хүлээн ажиллаж байгаа юм.
Тус компанийн гүйцэтгэж байгаа гамшгийн эрсдэлийнболон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, зөвлөхүйлчилгээний үйл ажиллагаанд ХААИС-ийн Агроэкологийнсургууль, Хөрсний мониторинг, профессорын багийнгишүүд, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, судлаачидоролцдог байна.
Ийнхүү эрдэм мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвар, туршлагатай баг хамтран ажилласнаар захиалагчийн ажлыгчанарын өндөр түвшинд гүйцэтгэх баталгаа болж буй юм.
Та бүхэн “Итгэлт Төгөл” ХХК-тай хамтран ажиллахыг хүсвэл доорх албан ёсны пэйж хуудаст нь хандан, өөрт хэрэгтэй мэдээллээ лавшруулан аваарай.
\ https://www.facebook.com/itgelttugul \