Хөөрөг урлаач О.Батжаргал: Монгол угсаагаа дээдэлсэн гоёл, үнэт эдлэлийн брэнд бий болгохыг зорин ажиллаж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-07 05:24:56

 

Буурал тужийн цадиг дор, тэртээ алсаас өнөөд уламжлагдан ирсэн Монгол түмний соёл, уламжлал орчин цагийн хэмнэл дунд ч өөрийн үнэ цэнээ алдалгүй, улам төгөлдөржсөөр байна. Энэхүү үйлсэд өөрийн бие, сэтгэлээ зориулан ажиллаж буй хөөрөг урлаач эрхэм О.Батжаргалыг “Four Seasons Melody” сэтгүүл онцлон танилцуулж Монгол үндэсний гоёл, хөөрөг урлалын талаар ярилцсаныг нийтэлж байна.


-Чулуун эдлэл, хөөрөг хийж буй байгалийн үнэт чулууны талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Байгалийн үнэт чулуу нь хэдэн зуу, сая жилийн турш газар дор дарагдаж, хүний биед хэрэгтэй олон чухал эрдэс бодисуудыг өөртөө шингээсэн байдаг. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн л амьтан юм чинь байгалийн чулуу биед нь сайнаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм. Чулуу болгоны энерги шингээх, ойлгох, гэрэл нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр. Тэр нь биоритм талаасаа эзэндээ эерэг энерги өгдөг. Жишээ нь хаш өөртөө хорт бодисыг шингээж авдаг шидтэй. Хаш аяганд хоол хийж идлээ гэхэд л тодорхой хэмжээнд өөртөө хорт бодисыг нь шингээж авдаг байгалийн гайхалтай шидтэй. Хамгийн гол нь хаш чулуу маш өндөр хатуулагтай, бат бөх шинж чанартай, шил мэт тунгалаг, өнгөлгөө сайн авдаг зэргээрээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Хятадууд хашийг ялалт, амжилт авчирдаг гэж үздэг. Учир нь хаш чулуу нь эрч хүчний энерги ихтэй чулуу бөгөөд хуний биед хэрэгтэй кали,кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хуний цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах зэрэг олон шидтэй. Хаш болон жинхэнэ байгалийн чулуу, хэзээ ч хүний гараар зурагддаггүй. Үргэлж хөлөрч байдаг. Өвгөд, хөгшид ярьдаг шүү дээ, ямар нэг үнэт зүйлийг хадгалахдаа “Чулуу болгоно оо” гээд. Ийм л учиртай юм.  

Монголд үнэт чулууны үйлдвэрлэл сайн хөгжөөгүй учраас хүмүүс мэдлэггүйгээсээ болоод хямд чулууг үнэтэй авдаг. Гэтэл байгалиас чулуу олборлодог арга, техник нь шал өөр байдаг. Тусгай зориулалтын өрмийн аппаратаар ухаж авдаг. Манайхан гэтэл алх, лантуугаар нүдэж байгаад бутлаад аваад ирэх тохиолдол бишгүй гарна.


-
Ийм гайхалтай чулуугаар үнэт эдлэл урлана гэдэг мэдээж маш их хөдөлмөр шаардана биз?

-Тэгэлгүй яах вэ, чулуугаар бүтээл урлахад маш их эрсдэл дагуулдаг. Нэг том хэмжээтэй чулууг зуун хувь гэж бодлоо гэхэд тэндээс ердөө арван хувь нь л бүтээл болж гарч ирдэг. Байгалаас хөөрөг гарах магадлалтай гэж таамаглаж гурван зуун чулуу түүхэд гурван сарын турш тэдгээр чулуугаа зүсч үзнэ. Ердөө гуч орчим нь л хөндий биш байж хагарахгүй. Ингэж олдсон гучин чулуунаас арваад нь л хөөрөг болно гэж бод доо. Дан ганц чулуу хагарах эрсдэлээс гадна сийлбэр бол хасах урлаг гаж явдаг. Баримал бол баримлын шавраа нэмээд байна. Дархан хүн бол буцааж хайлуулаад нийлүүлчихнэ гэх. Харин чулууг хэзээ ч хайлуулж болохгүй, залгаж болохгүй, бүтэн гүйцэтгэлтэй.  Алдаа гаргах эрхгүй. Нэг үгээр хэлэхэд зургаа дахь мэдэрхүйгээ ашиглаж л урладаг даа. Хөөрөг урлаач хүн хуруу, алга, гартаа нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Нүдний баримжаа бас маш чухал.


- Амьд байгалийн чулуу үргэлж хүйтэн, хүний гарт хөлөрч байдаг


-Хөөрөг урлахад ямар нэг үйлдвэрлэлийн арга хэрэглэдэг үү?
 

-Хөөрөгний тухайд бүх шат дамжлага нь гар аргаар хийгддэг. Нэг ёсондоо амаар нь багажаа оруулж байгаад бүгдийг нь ухна гэсэн үг. Тэр нарийн хүзүүгээр өргөн мөр гаргаж ухна, дараа нь өнгөлнө гэдэг хэцүү. Тэнд л хамаг нарийн хийц нь оршиж байгаа юм. Мэдээж дархан бүрийн арга техник өөр өөр, нууц байдаг. Сүүлийн үед Хятадаас хямд өртөгтэй хөөрөг их орж ирэх болсон байна. Тэдгээр нь хагарсан чулууны үртсийг нийлүүлэн галт уулын өндөр цельсэд шатааж хийсэн байдаг. Одоо Хятад улс Монголын хөөрөгний зах зээлийг хангаж байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл Хятадад очсон манай Монголын чулуу хэзээ ч хөөрөг болж буцаж орж ирэхгүй. Хятад хөөргөнүүд бүгд Бразилаас импортолж байгаа чулуу байдаг. Бразилд маш том чулууны үйлдвэрүүд байдаг. Тэнд чулуу үйлдвэрлэл их хөгжсөн учраас хагархай чулуугаа шатаагаад Хятад руу явуулдаг. Энэ нь мэдээж манай Монголоос очиж байгаа амьд байгалийн чулууны хажууд үнэлгээ маш бага. Тэр чулуугаар л хятадууд хөөрөг хийж Монгол руу явуулаад байгаа юм. Манай монголоос очсон чулуугаар тэд өөрсдөдөө зориулсан илүү үнэтэй хөөрөг урлаж дотооддоо борлуулдаг. Тэр нь ч үнэлгээ өндөр.








-Хятад хөөрөгний хийц нь мөн өөр байдаг уу?

-Хятадын хөөрөг хийдэг үйлдвэрүүдээс надад багшлаач гэсэн хэд хэдэн санал тавьсан. Би хувьдаа Монгол хөөрөг хийдэг аргаа хэзээ ч Хятадуудад заахгүй. Хятадууд хүзүү гаргаж урлаж чаддаггүй. Хөөрөг урт, нарийн хүзүүтэй байснаар агаар амархан нэвтрүүлдэггүй. Хамрын тамхи агаарт байхаараа чанараа алддаг. Бас даалин дотроо асгарахгүй байх зэрэг олон чухал ач холбогдолтой. Дээрээс нь хузуун доторхыг гуурс өнгөлгөөгөөр өнгөлдөг. Хүзүү нь хэдий чинээ гүн байна төдий чинээ ур чадвар шаарддаг. Харин Хятад хөөрөгний хийц яасан ч тийм нарийн байж чаддаггүй.

-Эртний х
өөрөг өндөр үнэтэй байдаг, эрт дээр үед хөөргийг хэрхэн урлаж байсан түүхтэй вэ? Ер нь хуучин хөөрөг худалдаж авах тухай таны бодол?
-Миний хувьд хөөрөгний талаар сонирхоод арван жил, урлаад долоон жил болж байна. Ер нь орчин үеийн Монгол хөөрөг урлал Геологийн төв лабораториос эхтэй.  Харин эртний хөөрөг урлал Манжийн үеэс эхтэй. Тэр үед хөөргийг зөвхөн Хятадууд л хийдэг, ингэхдээ чулууны хороор ухдаг байсан байгаа юм. Нэг хөөргийг нэг жилээс жил хагасын хугацаатай урладаг байсан гэдэг. Чулууны хор хүний биед маш хортой тул нэг хэрэглэсэн хүн зөвхөн түүнийгээ хийж байгаад л дуусдаг байсан  түүхтэй. Тэр ч утгаараа эрт дээр үеийн хөөрөг үнэтэй гэгддэг. Багаж ч байхгүй. Зуны гурван сард голын усны харгианд барьж өнгөлдөг байсан байгаа юм. Усан өнгөлгөө гэж нэрлэдэг. Заримдаа хүмүүс надад хуучин хөөргөө авчирч өгөөд зараад өгөөч гэж гуйдаг л юм. Хун өөрөө л өөрийнхөө түүхийг бүтээдэг учраас бусдын эдэлж
хэрэгл
эж байсан үүх түүхтэй хөөрөг барих дэмий санагддаг. Шинэ хөөрөг аваад шинээр түүхийг нь бичих хэрэгтэй. Магадгүй үнэ цэнтэй эд учраас сэтгэл хоргодсон эдлэл байхыг ч үгүйсгэхгүй. Өөртөө л үнэ цэнийг нь бий болгох хэрэгтэй. Хүн үнэ цохин авсан эдлэлээ үргэлж нандигнаж явдаг. Найр наадмын үеэр хүртэл биеэ илүү цэгцтэй авч явдаг. Учир нь тэр хун өөрийнхөө өндөр үнэ төлж авсан эдлэлээ хэрэглэж яваа учраас тэр шүү дээ.  Өөрийгөө хүндлэх сэтгэл нь ч нэмэгдэж өөртөө илүү итгэлтэй болдог. Ялангуяа чулуу эзнээ таньдаг. Худалдан авах гаж байгаа
хүмүүс эдээ муулахад би их дургүй. Өөрийн авах гэж буй эдээ муулахаар эргээд тэр хүндээ эд  болдоггүй гэмтэй.






Компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Манай "Монгол Гоёл* ХХК гэр, морин хуурын сийлбэр, хөөрөг урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би анх модон сийлбэр хийдэг байж байгаад чулууны сийлбэрт орсон. Анх бүтэн хоёр өдөр чулуу зүсэх гэж оролдоод гар хуурайшаад, чимээ, шуугианы ядаргаанд ороод шантарсан. Гурван жил орчим бага багаар багажаа цуглуулсаар л байсан. Багаж олдох нь нээлттэй болсноос хойш илүү их оролддог болсон доо. Холбоо харилцаа хөгжсөн үед интернэтээр багажаа захиалаад авчхаж байна. Их дэлгүүрийн таван давхрын бэлэг дурсгалын тасагт бүтээлээ нийлүүлдэг байсан юм. Тэндээс л олон хүнд танигдаж эхэлсэн. Нэг үйлчлүүлсэн хүн дахиж ирэх, өөр үйлчлүүлэгч дагуулж ирэх бүрд урамшиж бүтээлээ маш чанартай хийх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Ингээд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж эхэлсэн. Одоо хөөрөгнийхөө нуухыг ч гэсэн үнэлгээ өндөртэй дархнаар хийлгэдэг. Хамаг хөлс хүч хөдөлмөрөө шингээж хийсэн
чулуун х
өөргөн дээрээ бас тэр хэрээр хөдөлмөр шингэсэн нуух хийхийг хүсдэг. Үндсэндээ манай “Монгол Гоёл" ХХК маань Монгол хүн юугаар гоёж болох вэ? гэдгийг харуулсан, Монгол угсаагаа дээдэлсэн гоёл, үнэт эдлэлийн брэнд бий болгохыг зорин ажиллаж байна. Цаашдаа хаш эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх санаатай байна. Мөн миний нэг бахархал бол манайхаас хөөрөг аваад буцаж ирсэн тохиолдол гардаггүй. Учир нь бид бүхэн үнэт эдлэл, хөөрөг, нуух хийхдээ орж байгаа алт, мөнгөний граммыг хэмжээд, зураг аваад хадгалдаг. Дараа нь хүлээлгэж өгөхдөө хэдэн грамм алт орсон, ямар ямар үнэт чулуу орсон зэргийг нь баримтжуулж хүлээлгэн өгдөг. Шаардлагатай тохиолдолд "3оос гоёл" клмпанийн хөөрөгний гэрчилгээ авч өгдөг. Энэ нь сорьцын гэрчилгээтэй, нэг ёсондоо хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэсэн үг. Дараа нь ямар нэг байдлаар эрсдэл тохиолдсон үед цагдаагийн байгууллагад бүртгүүлж, эрсэдлээс хамгаалах бүрэн боломжтой.

 

-Ярилцсанд маш их баярлалаа

-Баярлалаа


Ц.Мягмарсүрэн

Four Seasons Melody” сэтгүүл

Холбоотой мэдээ