Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирлыг үнэлэх эрх зүйн орчин бүрдэж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-13 02:54:09


Шүүх шинжилгээний хууль өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж буй юм. Уг хуульд өөрчлөлт орсноор хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлэх ажил эрх зүйн хүрээнд албажих үүд хаалга нээгдлээ.


Гэмт хэргийн хохирогч болсны улмаас сэтгэл санаа нь байнгын айдас түгшүүрт автаж, эргээд зан төлөвт нь сөргөөр нөлөөлөх, нийгэмд бие даан амьдрах чадвараа алдах гэх мэт үр дагаврууд үүсдэг. Тиймээс олон улсад хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлж, барагдуулах тал дээр сайн туршлагууд бий.

Тухайлбал, Солонгос улсад гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ар гэрийнхэнд нь учирсан сэтгэл санааны хохирлын суурь үнэлгээг 80 сая вон байхаар тогтоожээ. Харин Франц улсад 60 мянган евро гэх мэтчилэн харилцан адилгүй байгаа нь сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж байна гээд хэт өндөр мөнгөн дүн тогтоож болохгүй учир нөхөн төлбөрийн хязгаарыг хуульчилж өгдөг байна. 

Бид өнгөрсөн хугацаанд аливаа гэмт хэргийн хохирогчийн эд материалын хохирлыг барагдуулж байсан ч сэтгэл санааны хохирлыг барагдуулах ажлыг Солонгос улсын аргачлалаар 2017 оноос хойш хийж эхэлсэн нь хувийн хэвшлийнхэн. Статистик авч үзвэл 60 гаруй хэрэг дээр хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлсэн байдаг байна.

Харин манай улсын шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж байсан цөөхөн кейс бий. Жишээлбэл, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдсан хохирогч гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хор уршгаа үнэлүүлж 10 сая төгрөг авсан байдаг. Мөн хууль бусаар хоригдсон иргэн сэтгэл санаа болон бусад хохирлоо тооцож 16 сая төгрөг авсан байх жишээний.  


Сэтгэл санааны хохирол гэдэг ойлголтыг нарийн тодорхойлоход ярвигтай. Олон улсын туршлагын дагуу мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтооно. Тухайн гэмт хэргийн хохирогчийн сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх, өөртөө итгэлгүй болох зэрэг байдлаар сэтгэл зүйн хямрал илэрч болно. Нарийндаа хүний хэвийн амьдрах чадвар алдагдаж байна гэсэн үг. Хувь хүний сэтгэл зүйн хямрал янз янзын байдлаар илэрч болно. Тиймээс энэ ойлголтыг хуулийн зүйл заалтад тодорхой тоочих бололцоогүй юм. Энэ талаарх тодорхой аргачлалыг ХЗДХЯ болон ЭМЯ-аас баталж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс сэтгэл зүйд учраад буй хямралын зэрэглэлийг тогтоож шүүх нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлно гэсэн үг. Ер нь хүний сэтгэл санаанд учирч буй хор уршгийг мөнгөөр үнэлж баршгүй. Гэвч асуудлыг орхигдуулж болохгүй.

Хүний эрдэнэт амийг үнэлшгүй  юм. Гэвч эрх зүйн хүрээнд хохирлыг үнэлэх зайлшгүй бөгөөд хүн бүрийн үнэлэмж өөр гэж үзэх нь ч бий. Гэхдээ бүх хүний суурь үнэ ижил. Хууль эрх зүйн хүрээнд бол бүх улс орнууд хүнийхээ суурь үнийг тогтоосон байдаг байна. Харин манай улсын хувьд хараахан тогтоогоогүй. Гэвч 2017 оноос энэ төрлийн кэйсүүд дээр ажиллаж байгаа Итгэлт Эстимэйт” компанийн хувьд 82 орчим сая төгрөг гэж тогтоосон байдаг байна. Энэ суурь үнийг ДНБ-тэй харьцуулан тогтоодог. Жил болгон хувьсдаг 63,73 гэх мэтээр өөрчлөгдсөөр 2021 оны статистикаар 82 сая болсон байна.  


Гэхдээ аливаа гэмт хэргийн хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлэх кэйс болгон адилгүй юм. Гол нь хүн бүрийн амь насны суурь үнэ ижил байдаг.

Жишээ нь, хэн нэгэн хүн аваарт ороод нас барлаа. Хохирогч гурван хүүхэдтэй байсан гэвэл хүүхдүүдийг нь тэжээнэ, тасралтгүй сурч боловсрох боломжийг нь хангана. Эсвэл орон гэргүй архичин хүн эрсэдлээ гэхэд зарим нь өөрөөр харах гээд байдаг. Энэ хоёр кэйс дээр амь насны суурь үнэ ижил байна. Нөгөө талд алдагдсан боломж буюу эзэндээ өгөх өгөөжийг нь тооцох аргачлал ч өөр өөр байх юм.


Хэмжихэд бэрх, мөнгөн дүнгээр төлж барагдуулж болохгүй бүх л хохирлыг сэтгэл санааны хохиролд оруулдаг.


 

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ (parliament.mn) хуульд зааснаар дараах гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заажээ.

 

2017 оноос хойш хохирогчийн сэтгэл санааны байдлыг үнэлэх асуудалд иргэд бага ч болов ойлголттой болж эхэлсэн.


Сэтгэл санааны хохирлын хохирогчдийн хамгийн их хувийг архидан согтуурсан үедээ танхайн сэдлээр бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг эзэлдэг бол зам тээврийн ослын хэргүүд удаалдаг байна. Харин бэлгийн хүчирхийлэлийн хохирогчид ил гарч хохирлоо барагдуулах тал дээр хөөцөлдөх нь ховор байдаг байна.


Хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас энэ төрлийн хохирлыг үнэлэх ажил улам урагшлах байх гэсэн итгэл олон хүнд бий болж буй юм.

Энэ сэдвээр Монголын Хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Э.Ганбаатар Ийгл ТВ-н зочны цагт оролцож, дэлгэрэнгүй ярилцсаныг (onlinetvmn.com) энд дарж хүлээн авч үзнэ үү.

 

Холбоотой мэдээ