Нийслэл дэх 144,992 нүхэн жорлон хөрсний бохирдлын гол шалтгаан болж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-16 09:49:46


Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 24 хороотой, 18 нь гэр хороолол юм. Энэ утгаараа тус дүүрэг нийслэлийн утаа, хөрсний бохирдол ихтэй бүсд хамаардаг. Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар Нийслэлийн хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-15 дахин их болсон аюул бодитоор нүүрлээд байна. Уг асуудлыг хөндсөн “Хөрсний бохирдол: Асуудал-Шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн иргэд албаныхан хийгээд эрдэмтэн судлаачдыг хамруулан төрийн ордонд хийлээ.


УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар иргэдийн эрүүл мэндэд аюулучруулж буй хөрсний бохирдлын асуудлыг шийдэхээр нийслэлийн дүүргүүдээс Чингэлтэйчүүданхлан манлайлж буйг хэлэлцүүлгийн эхэнд онцлон тэмдэглэсэн юм.

Ингээд шийдэл хүлээсэн энэ асуудалд дүүргээс сонгогдсон гишүүний хувиар идэвх санаачлагатай оролцсоор байна гэдгээ илэрхийлсэн. Мөн хөрсний бохирдлыг шийдэхийн тулд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал “Эко төсөв”-тэй болох хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн юм.


Монголын залуу эрдэмтдийн холбооны тэргүүноктор П.Оюунбат Улаанбаатар хотын хөрсний бохирдол судалгааны үр дүнгээ хэлэлцүүлгийн энэ индрээс танилцуулсан юм. Улаанбаатар хотын хөрсний бохирдол 1990-ээд оноос эхэлсэн. Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 334 цэгээс хөрсний бохирдлын судалгаа авсан нь ОУ-ын батлагдсан индексээр 54.6% нь бохирдрлтой гарсныг онцоллоо.

  

Нийслэлийн хөрсний бохирдлын хүнд металын тархалт хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр байна. 


Ангилж үзэхэд, Орон сууцны хороолол хавиар хүнд металл, гэр хороололд буюу Цайз, Да хүрээ, Дэнжийн 100, Төв цэвэрлэх байгууламж, Ханийн материал хавиар хүнцэл, хар тугалгын бохирдол 1339 мг/мг буюу 13 дахин их. Тэгвэл үйлдвэрийн бүс болох 10 орчим га талбайд Хоромын бохирдол 617 мг/кг буюу хүлцэх агууламжаас 4,1 дахин их, хортой агууламжаас 1,5 дахин их гэж гарчээ.

Үйлдвэрлэлийн бүс орчмын иргэдэд  арьс загтнах, тууралт өгөх, амьсгалын замын эрхтнүүдийн өвчлөл илэрч буй нь хоромын бохирдлын нөлөө гэж судлаач хэлж байна.


Хөрсний бохирдлыг арилгахад
дэлхий дахинаа өдгөө 10 төрлийн технологийг ашиглаж байна. Эдгээрээс ургамал тарьж саармагжуулах нь экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй аж. Чернобылийн атомын цахилгаан станцийн ослын дараах хорт хийн тархалтыг Наранцэцгийн тариалалтаар бууруулсан жишээ бий.


Мөн судалгаа хийсэн эрдэмтэдийн баг хөрсний бохирдлыг бууруулж, арилгахад эхлээд бохирдолтой хэсгийн судалгааг сайн хийж тогтоох. Шулуухан хэлэхэд Агаарын бохирдолтой тэмцэж буй ажлууд шигүр дүнгүй болгохгүйн тулд схемтэй ажиллах ёстойг -Хөрсний бохирдол:Асуудал-Шийдэл” хэлэлцүүлгийн индрээс онцолсон юм.


Хүнд металлын бохирдол урт хугацаандаа мутацийн өөрчлөлд оруулах аюултай. Мөн нөгөө талд нянгийн бохирдол харанга дэлдэж байна. Удаа дараагийн судалгаагаар нийслэлчүүд нэг төрлийн гэдэсний халдвараар өвчлөх эрсдэл өндөр болжээ. Хэрэвзээ ийм халдвар гарвал эхлээд орон сууцанд амьдарч байгаа иргэд дараа нь гэр хорооллын иргэд өвдөх гэнэ. Нийслэлийн нам гүний ус нянгаар бохирдсон. Энэ бол бодит аюул. Гол шалтгаан нь нүхэн жорлон юм байна. Техникийн дэвшил ашиглан сансараас авсан зураг бүхий сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотод нийт 144,992  нүхэн жорлон байна.

Дүүргүүдээр авч үзвэл:  

ЧД             22739

СХД          49022
БЗД            32147
СБД           19628
ХУД           11373
БГД             5308
Налайх        4775

Эрдэмтэдийн багийн зөвлөмжид эдгээр тооны нүхэн жорлонг бүсчлэл, нягтаршлаас хамаарч устгах, хориглох, хязгаарлах, хамгаалах гэсэн шат дараатай ажил хийхийг дурьджээ.  



ЧД-ийн ЭМТ-ийн тасгийн дарга Д.Содгайхамшигмаа
“Хөрсний бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлдээ нянгийн бохирдлоос үүдсэн суулгалт халдварт өвчлөлд бага насныхан илүү их өртөж буйг, энэ төрлийн өвчлөл өвлийн улиралд бүртгэгддэггүй байсан бол одоо улирал хамаарахгүй бүртгэгдсээр байгааг онцолсон юм.



Хүнцэл
, Хором,  Хар тугалга, Мөнгөн ус гэсэн хүнд металын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ходоодны шарх, бөөр элэгний гэмтэл, генийн өөрчлөлт, уушигны хорт хавдар зэрэг өвчлөлийн суурь шалтгаан болж буйг хэлсэн юм.


Хөрсний хүнд металын бохирдол гутлын улаар дамжин дотоод орчинд тархдаг учир гадаа өмссөн гутлаа цэцэрлэг сургуулийн орчинд өмсөхгүй байх. Автомашинаа зориулалтын газар угаалгах, тос тосолгооны маериалаа гудамж талбайд асгахгүй байх, угаадас, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг хувийн ариун цэврийг сахиж байхыг санууллаа. 


Холбоотой мэдээ