Ч.Болорчулуун: Залуучуудын амжилтыг хэн хариуцах вэ? дахин гадаадын багш гуйх уу?
НийгэмМонголын цанын холбооны ажлын албаны дарга Д.Очирсүх "Нэг тийм юм болоод өнгөрсөн" гэж хэлж байхын. Энэ хүн яагаад "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпийн IV наадамд ажилласан ажлын тайлангаа ингэж тавина вэ? Энэ асуудалд хариуцлага тооцох нь байтугай үнэнийг нуун дарагдуулж байгаа юм байна. Үүнийг МҮОХ, БТСУлсын хороо мэдэж байгаа юу?
Олимпийн наадмын гүйлтийн цанын багт тосолгоо хийх ёстой энэ залуу уучлал гуйх нь байтугай худлаа яриад сууна. Итали, Япон дасгалжуулагч цанын тосолгоон дээр ажиллана гэсэн ч бараа нь харагдаагүй. Аргаа бараад солонгос мэргэжилтэн холын зайн уралдааны өмнө ирж тосолгоог хийсэн. Спринт уралдаанд тамирчид өөрсдөө тосолгоог хийж уралдсан. Хамгийн гол уралдаан энэ байлаа. Учир нь БНСУ-ын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд А.Хүслэн шагналт тавдугаар байранд орсон. Тиймээс Монголын гүйлтийн цаначдын бэлтгэл анхаарал татсан. Гэхдээ яагаад энэ хугацаанд тосолгоонд анхаарсангүй вэ? Яаж олимпийн наадамд оролцож байгаа тамирчдад ийм ачаалал өгнө вэ? Спринт уралдаанд А.Хүслэн 35-р байраа урагшлуулж, хасагдах шатанд уралдах боломжтой байсан. 7.5 км зайн уралдаанд Т.Өсөх-Ирээдүй 22-р байраас дотогш орох боломж байлаа. Охидууд ч амжилтаа улам сайн гаргах боломж байсан. Гэтэл тосолгооны багш байсангүй. Яагаад бусдад найдах вэ? Гэтэл ТВ-ээр юу ч болоогуй юм шиг ярьж байна. Ирэх жил Харбинд очоод ахиад "Чингис" архиа барьж очоод манайд туслаач гэж гуйх уу. Олимпийн наадамд "Mongolia" гэдэг ганц нэр л гарна. Энэ нэрний цаана бүгд зэрэг ажиллах ёстой. Гэтэл гүйлтийн цанын тосолгоо хийх багшгүй хэрнээ ахин дахин бидэнд туслаач гээд гуйгаад явах уу. Энэ Д.Очирсүх тосолгоо хийнэ гээд Олимпийн хороо, Улсын хороогоо хууран мэхэлсэн байна. Уг нь энэ удаагийн залуучуудын олимпт эрт ажиллаж эхэлсэн Б.Гэрэлт-Од онигоо тариад буцлаа. Цанын тосолгоо хийж байна гээд зургаа авахуулаад Олимпийн хорооны хуудсаар дамжуулсан. Яаж ингэж бусдыг хуурч чадаж байна. 2022-23 оны олимийн эрхийн дэмжлэг болох "Dream" хөтөлбөрт онцгой ач холбогдол өгч, цанын холбооны НБДаргаар ажилласан Б.Гэрэлт-Од шүү дээ. Эхлээд элдвийн зураг гаргаж олимпод тосолгоо хийж байна гэж харуулаад дараагийн уралдаанд алга болсон. Б.Гэрэлт-Од Монгол сургуулийн багш, сурагчдаас дор сэтгэлтэй байсан шүү. Уг нь Д.Баттулга багшид тосолгооны асуудлыг шийдэх 20 гаруй хоногийн хугацаа байсан. Гэтэл казино орж 1 сая вон үрснээ гайхуулж, хүүхдүүдэд битгий хэлээрэй гэх. Үүнийг сонсоод би өөртөө их харамссан даа. Энэ олимпиор ажиллах гэж хувиасаа есөн сая вон зарцуулаад "за болно доо, ажил хийгээд олно, эргээд цагийн ажил хайна" гэж зогсож байхад шигшээ багийн дасгалжуулагчийн сагсуурч онгирохыг сонсох мэдрэмжийг бодоод тунгаагаарай. Олимпийн дараа бол казино орно уу, караокед дуулна уу бас болно шдээ. Гэтэл олимп ойртсон богино хугацаанд казино орж "судалгаа" хийх үү? Тэндээс судалсанаа тамирчдад заах уу? Уг нь шигшээ багт ажиллахад бүхий л боломжийг хангадаг. Дэлхийн аль ч оронд очих визийг өгдөг. Гэхдээ та нар энэ удаа энэ их боломжийг муухайгаар ашиглаж байна. Энд ирж худлаа ярьж бусдад итгэн "манай найз" тусална гэж явсан нь харамсмаар. 2024 оны олимпиор ирээд худал хэлээд буцлаа. Та нар бага багаар худал хэлсээр байгаад Олон улсад ч хуурмаг тайлан өгөх юм байна. Нийтийн биеийн тамирыг сайжруулахад цаначдын оролцоо их. Гэхдээ танай ажлын алба энэ ажлыг хийж чадахгуй байна. Сая ТВ-ээр ярьсан яриаг сонслоо. Энэ олимпод оролцсон тамирчдын амжилт маш сайн гарах байсан. Энд Африк тамирчин цана дээр уралдахыг та нар харсан. Тайланчууд анхны медалиа аваад буцахыг ч та нар мэдэрсэн. Цанын холбоонд тосолгооны багш дээр "тусгайлан" ажиллах хугацаа хангалттай байсан. Гэтэл юу ч хийхгүй байсаар, бусдад найдсаар байгаад олимпийн уралдааныг хүргэсэн шүү.
2016 онд байхаадаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий Сайд байхад тухайн үеийн цанын холбооны ЕНБДарга Э.Очирсүрэн "Өвлийн спортыг хөгжүүлэх талаар яриад зогсож байсан. Тэр үед яасан ч их юм ярьдаг юм бэ гэж бодож байсан үе бий. Олимпод 2 ч удаа уралдсан тамрчны хувьд аргагүй байж. Сайн тамирчин бэлтгэн байж цаашлаад нийтийн биеийн тамир ахих том боломж. Тиймээс Э.Очирсүрэн бодлогын түвшинд ярьж явсан байна.
2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНСУ-д ирэхэд иргэдийн уулзалтын үеэр "Өвлийн спортоо дэмжих хэрэгтэй. Залуучуудын олимпийг онцгой анхаарай. Өвлийн спортоор дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй" гэж санаагаа хэлсэн. Энэ уулзалтад Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь байсан. Яагаад бидэнд өвлийн спортыг хөгжүүлэх ач холбогдолтой талаар бид ярилцсан. Харин та нар энэ удаа залуучуудын олимпод сэтгэл гаргаж ажлаагүй. Хэрэв тосолгооны багшаас бэлдсэн бол та хэд ТВ-ээр хангалттай ярьж болно. Яагаад та нар тосолгоо 50 хувь гэж ярьдаг вэ? Ингэж ярьдаг хэрнээ олимпиор "найз"-д найдаад явах уу? Гэтэл Монголд очоод юу ч болоогуй юм шиг ярьж сууна. Одоо болноо.
Энэ олимпиор ажилласан биатлоны дасгалжуулагч Б.Бат-Эрдэнэ зургаа хоног тосолгооны байрнаас гараагүй. Биатлон жигдрээд ирсэнийг цанынхан харсан. Гэхдээ хажууд байгаа багшаасаа суралцдаггуй юм бэ? Биатлоны баг энэ удаа хангалттай оролцсон. Гэхдээ та нар тосолгооны багшаас нь суралцаад үлдэх, мон гадаадын дасгалжуулагчтай албан есны гэрээ хийгээд тохиролцох байсан. Гэтэл энэ талаар юу ч хийгээгүй. Уг нь уулын цанын уралдааны дараа гүйлтийн цанын гурав хоногийн бэлтгэл дээр анхаараад уралдаанд орох боломж байсан юм. Харамсалтай нь юу ч хийж чадаагүй байж ТВ-ээр худлаа ярьж байна. Ирэх жил Харбинд очоод энэ аргаараа ажиллах уу? Та нарын арга мэхийг одоо гадны мэргэжилтэнууд мэддэг болсон. Тэд цагаа тулахаар тамирчдынхаа амжилтыг л бодно. Найз байлаа гээд Япон, Итали багш нар бараагаа харуулаагуйг сайн санаарай. Энэ байдлыг солонгосчууд хараад "толгой сэгсэрсэн шдээ".
Олимпийн хорооны Ерөнхийлөгч С.Баттшиг Battushig Batbold БТСУХорооны дарга О.Баттулга Battulgao Batu нараас асуумаар байна. Би Олимпийн хорооны санхүүг харсан. Сайн дэмжсэн байна. Улсын хорооноос дэмжлэг авсан нь ойлгомжой. Гэхдээ та нарт хариуцлага байдаг уу?
Эргээд дараагийн олимпод очоод гадаад дасгалжуулагч нарыг гуйх уу? Манай цаначид тосолгооны багшгүй гээд өвдөг сөхрөх үү? Яагаад гүйлтийн цанчдын амжилтын 50 хувь нь тосолгоо байдаг вэ?
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ)