“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан боллоо

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-03 06:23:09

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо буюу гавлагдав” акц зохион байгууллаа.  Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон хууль тогтоомжийг удаа дараа УИХ-аар батлан гаргаж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүний улмаас ардчиллын суурь болдог Хэвлэл мэдээллийн салбар хумигдах, боогдох, хязгаарлагдах нөхцөл үүслээ.  Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажиллагсдын эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Эдгээр асуудлыг сөхөж гаргах, гарц шийдлийг хэлэлцэх, салбараараа асуудлаа ярилцах нь энэ удаагийн цуглааны гол зорилго байлаа. 

 



Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

 Монгол улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байнаЭдгээр хэвлэлийнбайгууллагууд ойролцоогоор 4500 орчим хүн ажилладагТэдгээрийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага болМонголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юмБиднийг ажил үүргээ хийхэд саад болдог олон хуульэрхзүйн зохицуулал байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбооныгишүүний хувьд хоёр удаа хүсэлт тавьсанБидэнд тодорхой хэмжээний зөвлөмж өгчманай улсад ирж Эрүүгийнхуулийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байгаа сэтгүүлчидтэй уулзажбодит нөхцөл байдалтай танилцантөрзасгийн удирдлагуудад зөвлөмж өгөх хүсэлтүүд гаргасанХарин МСНЭ-ээс тавьсан хүсэлтүүдийн хариубол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос төр засгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст ил захидал илгээжбайгааИл захидлын албаны ёсны хувилбарыг тавдугаар сарын 3-ны хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр танилцуулжирсэн зөвлөмжшаардлагуудыг төр засгийн удирдлагуудад гардуулж өгнө гэлээ. 

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Мэргэжлийн ёс зүйхууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгчЗ.Боргилмаа 

 

-Бидэнд мэргэжлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зүйл заалтэрх зүйн орчин алга. Сүүлийн үед сэтгүүлчяаж энэ мэдээллийн олж авч нийтэлсэн бэ гэж буруутгаж эхлэх ч ял тулгаж шалгахдаа шууд л иргэнболгоод тохож байнаБи хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг сэтгүүлч учраас энэ зүйлийг мэдээлсэн юмгэхээр сэтгүүлч гэж хэн юм бэсэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг гэж  юу юм бэ гэдгийг баталгаажуулсанхуулийн зохицуулалт алга. Хэрэв худал мэдээлэл эрүүгийн гэмт хэрэг юм бол шүүхээр орж байж үнэнхудлыгнь тогтоох ёстой биз дээТүүнд үндэслэж бусдыг гэм буруутай эсэхийг тогтооно гэдэг зарчим хаана байна вэМэргэжлийн үйл ажиллагаахэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хавх шиг олон заалтуудыг чөлөөлөххэрэгтэйТөрийн нууц гэсэн хэмжээ хязгааргүй нэрэн доор бүхнийг хуулиар халхавчилж нууж байнаҮүнийг ньолж илрүүлжмэдээлэл түгээсний төлөө Хэвлэл мэдээллийнхнийг буруутгажхуулиар далайлгаж байна.

 

Холбоотой мэдээ