Женнифер Лопез Бен Аффлекээс салах өргөдлөө өгчээ

Life Style
tankhil99@onlinetvmn.com
2024-08-19 00:39:17

Женнифер Лопез, Бен Аффлек нар 2022 онд дахин сүй тавьснаас хойш ердөө гуравхан сарын дараа Лас Вегаст хуримаа хийж байсан. 

Хосууд Невада мужийн Кларк Кантри хотод  долдугаар сарын 16-нд хуримаа хийж байжээ. 


Харин дуучин, жүжигчин Женнифер Лопез өөрсдийн хуримын талаар цахим хуудсандаа "Бид маш их хүссэн хуримаа хийлээ. Бид бусад хосын л адил гэрлэлтээ батлуулсан. Энэ бол бидний төсөөлж байсан хамгийн сайхан хурим байсан" хэмээн бичиж байсан. 




Харин хурамаа хийснээс хойш хоёр жилийн дараа Женнифер Лопез Бен Аффлекээс салах өргөдлөө өгчээ.


Дуучин Лопез өнгөрсөн мягмар гарагт гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн бөгөөд энэ талаар Лос Анжелесийн Дээд шүүхийн нэхэмжлэлд дурдсан байна.
Холбоотой мэдээ