Нийтийн тээврийн зорчигчдод мэдээ мэдээлэл, контентуудыг шууд дамжуулан хүргэж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-09-05 03:23:09

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон “Лариско медиа групп” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй "Юүтонг" үйлдвэрийн 600 автобусанд шууд горимын дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээллүүд, хотын соёлыг түгээх болон танин мэдэхүйн контентуудыг хүргэж байна.


Түүнчлэн соён гэгээрүүлэх агуулга бүхий Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудын танилцуулга, нийтийн тээврийн хэрэгслээр зөв, соёлтой үйлчлүүлэх санамж, хотын соёлын талаарх цуврал контентуудыг шууд горимоор дамжуулж байна. Дээрх ажлын хүрээнд нийтийн тээврийн автобусанд утасгүй интернэтийн тоног төхөөрөмжийн суурилуулж, иргэдэд үнэ төлбөргүй, өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.






Холбоотой мэдээ