Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арванхоёрдугаар сарын 25-нд болно
Нийгэм
Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо хүүхэд залуучуудын театрын гадна талбай, 12 дугаар хороо Саппоро автобусны буудлын урд талбайд шинэ жилийн сүлд модоо засаж, чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг хийж, тохижууллаа.
Дээрх хоёр байршилд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зориулсан соёлын үзвэр үйлчилгээ, тоглолт, хүнс, худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм.
Нээлтийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт Хүүхэд залуучуудын театрын урд талбайд, 18:00 цагт Саппорогийн урд талбайд болох юм байна.




Холбоотой мэдээ
ШТС-уудыг цэнэглэхтэй холбогдуулан АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг хүсжээ
1 өдөр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна
8 өдөр
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
20 өдөр