Харбин 2025: Шорт трекийн 1500 м зайд Б.Гэрэлтуяа өрсөлдөж байна
Нийгэм
БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Энэ өдөр шорт трекийн эрэгтэй, эмэгтэй 1500 м зайн уралдаан болж байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа өрсөлдөж байна. Манай тамирчин хэсэгтээ БНСУ, Хятадын Хонгконг, Хятадын Тайвань, БНЭУ-ын шигшээ баг тамирчтай өрсөлдөж 2:38.674-н амжилтаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэгчийн эгнээнд үлдлээ.