Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-д хийсэн хяналт шалгалтын тайланг танилцууллаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2025-04-10 09:01:10
Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК -д хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулж, Зам тээврийн, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх нар сонсож танилцлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ундраа оролцож Хянан шалгагч-ахлах референт Т.Мөнгөнцэцэг хянан шалгалтын тайлан мэдээг танилцууллаа.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай Ерөнхий хянан шалгагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/12 дугаартай мэдэгдлийг Зам тээврийн, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод, Ерөнхий хянан шалгагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/27 дугаартай албан шаардлагыг Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхэд, мөн өдрийн 01/26 дугаартай албан шаардлагыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр нарт хүлээлгэн өгч хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ