ЭМЯ: 2395 хүн Covid-19 халдвар авч, 9 хүн нас барлаа
Life StyleЭрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.16) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Увс аймагт 99 настай өндөр настан Covid-19 халдвараар өвчилж, эмнэлэгт эмчлэгдэн гэртээ гарсан. Иргэд хаана ч явсан амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Өнөөдөр халдвар авч байгаа ихэнх хүмүүс битүү орчинд халдвар авч байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 83128 болж, есөн хүн нас барсан. Улаанбаатар хот 1750 хүн халдвар авсан бол хөдөө орон нутгийн 644 хүн халдвар авчээ.
Халдвар авсан бага насны хүүхдүүдийг насаар нь ангилбал:
0-4 насны хүүхэд 105,
5-9 насны хүүхэд 196
10-14 насны хүүхэд 177
15-17 насны хүүхэд 83 хүүхэд нийтдээ 600 орчим хүүхэд халдвар авсан статистик байна.