Нийслэлийн 65-аас дээш насны иргэдэд 'Sputnik-V' вакцин хийх цэгүүд

Life Style
2021-06-20 12:17:22


Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдийг "Sputnik-V" вакцинд хамруулж байна.



Нийслэлийн 9 дүүргийн 11 байршилд "Sputnik-V" вакциныг хийх юм. Байршлуудыг танилцуулбал:


-Багануур дүүрэг: Эрүүл мэндийг дэмжих төв


-Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв


-Баянгол дүүрэг: 51-р сургууль


-Баянзүрх дүүрэг: 30-р сургууль


-Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв


-Сүхбаатар дүүрэг: 4, 11-р сургууль


-Сонгинохайрхан дүүрэг: 83-р сургууль


-Чингэлтэй дүүрэг: 5-р сургууль


-Хан-Уул дүүрэг: Монгол-Солонгос коллеж, 60-р сургууль тус тус хийгдэх аж.


Өдөрт 65-аас дээш насны 800 орчим хүнийг "Sputnik-V" вакцинд хамруулах бөгөөд дархлаажуулалтын төвүүд 19.00 цаг хүртэл ажиллах юм.

Холбоотой мэдээ