Талибууд Афганистаны засаглалын шинэ тогтолцооны талаар идэвхтэй зөвлөлдөж байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-18 05:25:29

“Талибан” хөдөлгөөн одоогоор Афганистаны улс төрийн шинэ тогтолцооны талаар идэвхтэй зөвлөлдөж байна гэж талибуудын албан ёсны төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт Кабулд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Улстөрчид шинэ Засгийн газрыг хэн бүрдүүлэх талаар маш идэвхтэй зөвлөлдөж байна. Бид тэдэнд Афганистаны ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн Засгийн газар болоод улс төрийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг олгох ёстой” гэж хэт давруу үзэлтнүүдийн төлөөлөгч цохон хэлсэн байна. Хэвлэлийн бага хурлыг Афганистаны “Ariana News” сувгаар шууд дамжуулжээ.  


Мужахидын хэлснээр, тухайлбал, Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх Афганистаны зохицуулах зөвлөлийг байгуулагчид болох Исламын намын удирдагч Гулбеддин Хекматияр, Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай нартай зөвлөлдөж байгаа аж. 

“Ямар хуулиудыг хамгийн түрүүнд гаргахыг Шинэ Засгийн газар шийднэ. Ялангуяа эмэгтэйчүүд олон нийтийн амьдралд хэрхэн оролцохыг шийднэ. Ямартаа ч бид эдийн засгийн хөгжилд хүрэх, дэд бүтцийг бий болгох, хөршүүдтэйгээ үр бүтээлтэй харилцаа тогтоохын төлөө ажиллах болно" гэж талибуудын төлөөлөгч хэлсэн байна.


ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ