Дэлхий даяар 5.38 тэрбум тун вакцин тарьжээ
ДэлхийдДэлхий даяар пүрэв гаргийн байдлаар “COVID-19”-ийн 5.38 тэрбум тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.
Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 2.08 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 661.58 сая гаруй тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.
Мөн АНУ-д 371.28 сая, Бразилд 195.52 сая, Японд 132.03 сая, Германд 101.88 сая, Индонезид 100.68 сая, Туркт 94.87 сая, Их Британид 90.99 сая, Францад 87.9 сая тунг тус тус тарьжээ.
"Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 39.9 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бөгөөд дэлхийн хэмжээнд өдөрт 41 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.8 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.
"Bloomberg" агентлагийн мэдээллээр, хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 92.3 хувь вакцинд бүрэн хамрагджээ.
Түүний араас Гринланд, АНЭУ, Бахрейн, Мальта, Уругвай, Катар, Сингапур, Кайманы арлууд, Израил, Чили, Сейшелийн арлууд, Дани, Эх газрын Хятад, Исланд, Португал, Испани, Канад, Бельги, Бутан, Ирланд, Сан Марино, Франц, Их Британи, Бермуд, Норвеги, Монгол, Итали зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.
Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 218.9 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.5 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.
Эх сурвалж: Our World in Data