“Shang-Chi” шилдэг киноны жагсаалтыг хоёр долоо хоног дараалан тэргүүлжээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-14 10:39:27

Америкийн “Disney” компанийн уран бүтээл “Shang-Chi and the Legend of the Ten Rings” кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. Энэ нь “Marvel” кино студийн цувралын Ази супер баатартай анхны кино юм.


Хятад-Канад гаралтай жүжигчин Симу Лю гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт 34.7 сая ам.долларын ашиг орлого олжээ. “Exhibitor Relations” судалгааны фирмийн мэдээлснээр, “Shang-Chi” АНУ, Канадын кинотеатруудаас одоогийн байдлаар 144.5 сая ам.долларын орлого олсон байна.


Харин “20th Century” компанийн уран бүтээл болох шинжлэх ухааны уран зөгнөлт, инээдмийн “Free Guy” кино /5.8 сая ам.долларжагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол аймшгийн төрөл жанрын “Malignant” кино /5.4 сая ам.долларудаалжээ. Эдгээрийн араас “Universal” компанийн “Candyman”, “Disney” компанийн “Jungle Cruise” эхний таван байрт жагссан байна. 

Эх сурвалж: France24

Холбоотой мэдээ