"Базаар Берлин"-д Монголын экспортын бүтээгдэхүүнийг худалдав

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-09 02:41:31

ХБНГУ-ын Берлин хот дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв тус улсад болдог олон улсын “Базаар Берлин” үзэсгэлэнд оролцлоо. Тодруулбал, Монгол Улсын компани, ААН-үүдийг төлөөлөн оролцож, үндэсний бүтээгдэхүүнийг дэлгэж Монголын кластерүүдийн бүтээгдэхүүнийг худалдав. Гар урлал, дизайн, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүний олон улсын энэ үзэсгэлэн худалдаа нь жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулдаг, дэлхийн 60 гаруй орны 500 орчим үйлдвэрлэгч өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг юм.


Монголын кластерүүдийн бүтээгдэхүүнийг олон улсын "Базаар Берлин" үзэсгэлэнд худалдлаа.




Таван өдөр үргэлжилсэн "Базаар Берлин" үзэсгэлэнд Монголын экспортын кластерүүд онлайн худалдааны платформ "Mongolian Green Labels"-ээр оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдээ мөн сурталчиллаа. Мөн Монголын соёл, урлагийн тоглолт болж сурталчилав. 



"Базаар Берлин" олон улсын үзэсгэлэнд Мексикийн үнэт эдлэл, Монголын сарлагийн хөөврөөр хийсэн цамц, Энэтхэгийн өндөр чанарын торгон ороолт, Марокко, Турк, Индонезиас гаралтай өвөрмөц тавилга, модон эдлэл, зул сарын чимэглэл зэрэг олон онцлох бараа, бүтээгдэхүүнийг худалджээ.



Берлин хот дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв нь Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах зорилгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.



Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ