Канад улс Украин руу тусгай хүчний цэргүүдээ илгээжээ
ДэлхийдБатлан хамгаалах яам Орос-Украины хилийн байдал хурцадах вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор тусгай хүчний отрядыг Украин руу илгээсэн гэж Канадын “Global News” суваг эх сурвалжийнхаа мэдээллээс эш татан уламжилжээ.
Тус сувгаар мэдээлснээр, тусгай хүчнийхэн Орос-Украины хилийн байдал хурцадсан тохиолдолд Канадын дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад туслах ёстой аж. Энэ мэдээллийг Канадын Батлан хамгаалах яам ч, Засгийн газар ч албан ёсоор батлаагүй байна.
Канадын Зэвсэгт хүчин 2015 оноос хойш “Unifier” ажиллагааны хүрээнд Львов муж дахь Яворовын цэргийн хээрийн сургуулийн талбайд Украины армийн цэрэг, офицеруудыг сургаж байгаа юм. Энэхүү ажиллагааны бүрэлдэхүүнд Канадын 200 орчим цэрэг багтсан байна. 2019 оны гуравдугаар сард Канадын Засгийн газар Украинд явуулж буй ажиллагааг 2022 оны хавар хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Сүүлийн үед Өрнөдийн орнууд, түүнчлэн Киев ОХУ Украинд халдаж болзошгүй тухай мэдэгдэх болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээллийг хий хоосон, үндэслэлгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS