Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах БНХАУ-ын нийслэл Бээжинд очлоо
ДэлхийдОлон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо бямба гарагт хүрэлцэн ирсэн талаар Олон Улсын олимпийн хороо мэдээлэв.
Томас Бах энэ сарын 25-наас албан ёсны хөтөлбөрийн дагуу үүрэгт ажлаа эхлүүлэхээсээ өмнө гурван хоног тусгаарлагдаж байна гэж тус хорооны мэдэгдэлд дурджээ.
Бээжингийн өвлийн Олимпын наадам ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Ингэснээр тус хот нь зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм.
Эх сурвалж: Xinhua