Нидерланд эмэгтэйчүүдийн шорт-трекийн буухиа тэмцээнд түрүүллээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-14 03:54:49


Олимпын гурван алтан медальт Сюзанна Шультингээр ахлуулсан Нидерландын тамирчид Бээжингийн олимпын эмэгтэйчүүдийн шорт-трекийн 3000м буухиа тэмцээнд түрүүлжээ.


Нидерландын тамирчид 4:03.627 минутад барианд орсноор Олимпын дээд амжилтыг шинэчилж, алтан медалийн эзэд болсон байна. Харин БНСУ-ын баг 4:03.627 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчид /4:03.863/ хүрэл медалийн болзол хангажээ. 

“Бээжин-2022” эхэлснээс есөн өдрийн дараах байдлаар Норвегийн баг тамирчид есөн алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлж байгаа бол Герман /8-5-1/, АНУ /6-5-1/ удаалж байна. Эдгээр орны араас Нидерланд /6-4-2/, Швед /5-3-3/, Австри /4-6-4/, ОХУ-ын Олимпын хороо /4-5-8/, БНХАУ /4-3-2/, Швейцар /3-0-5/, Францын /2-6-2/ баг тамирчид эхний 10 байрт жагсаж байна.


Эх сурвалж: Xinhua

Холбоотой мэдээ