Орос, Украины төлөөлөгчид цахим уулзалт хийнэ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-03-14 03:02:43

Орос, Украины төлөөлөгчид даваа гарагт цахим хэлбэрээр хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт мэдэгдсэн юм. 


Мөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк ням гаргийн орой “Twitter” хуудсандаа  “Хэлэлцээ видео хурлын хэлбэрээр явагдана. Ажлын хэсгүүд тогтмол ажиллаж байгаа бөгөөд олон асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Гуравдугаар сарын 14-ний даваа гарагт урьдчилсан дүнг нэгтгэх хэлэлцээ хийнэ” гэж нийтэлжээ. 


Украин, Оросын төлөөлөгчид хоёрдугаар сарын 28-наас хойш Беларусьт гурван үе шаттай энхийн хэлэлцээг биечилсэн хэлбэрээр хийсэн боловч тэдгээр нь дорвитой үр дүнд хүрээгүй юм. 


Эх сурвалж: Xinhua

Холбоотой мэдээ