АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд гэнэтийн айлчлал хийв
ДэлхийдАНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден өчигдөр /2022.05.08/ Украины баруун хэсэгт гэнэтийн айлчлал хийж, эх үрсийн баяраар тус улсын тэргүүн хатагтай Олена Зеленскийтэй уулзлаа.
Орос улсаас хоёрдугаар сард Украинд түрэмгийлсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Польшид очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч тус улсад айлчлаагүй. Тухайн үед Оросын танкууд нийслэл Киев рүү дайрч байсан бөгөөд түүний аюулгүй байдлыг хангах үүднээс айлчлалыг хойшлуулсан юм.
Жилл Байден нууц замаар Украинд ирснээр Оростой хрёр сар гаран үргэлжилж буй мөргөлдөөний үеэр Киевт ирсэн хамгийн сүүлийн үеийн алдартай америк хүн болж байна.
Жилл Байден тэргүүн хатагтай Олена Зеленскийд “Би эх үрсийн баяраар ирэхийг хүссэн. Украины ард түмний төлөө энэ дайн зогсох ёстой. Энэ дайн харгис хэрцгий бөгөөд АНУ-ын ард түмэн Украины ард түмэнтэй хамт байдаг гэдгийг харуулах нь чухал гэж би бодсон” гэжээ.
Тэргүүн хатагтай нар Украины дүрвэгсэд болон хүүхдүүдийн талаар ярилцав. Уулзалтын үеэр Зеленский болон түүний хүүхдүүд аюулгүй байдлын үүднээс тодорхойгүй газар байсан юм.
Зеленский Жилл Байденд зоригтой алхам хийж ирсэнд нь талархал илэрхийлээд "Цэргийн ажиллагаа өдөр бүр болж, агаарын дуут дохио дуугарч байгаа дайны үеэр АНУ-ын тэргүүн хатагтай энд ирэхэд итгэл найдвар байгааг харлаа” гэжээ.
Эх сурвалж: Sky News