Пулитцерийн шагналын эзэд тодорчээ
Дэлхийд Даваа гарагт Колумбийн их сургууль АНУ-ын сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогддог Пулитцерийн шагналын эздийг танилцууллаа.
Тодруулбал, Оросын түрэмгийллийн талаар сурвалжилсан Украины сэтгүүлчдэд “тусгай шагнал” олгожээ. “Пулитцерийн шагналын зөвлөл Украины сэтгүүлчдийн эр зориг, тэсвэр тэвчээр хийгээд үнэн бодитой мэдээлэх үүрэг амлалтаа биелүүлж байгааг үнэлэн тусгай шагнал олгож байна” гэж зөвлөлийн гишүүн Маржори Миллер мэдэгджээ.
Сэтгүүлч нарыг хамгаалах хорооны мэдээллээр, ОХУ-ыг хөрш орондоо хоёрдугаар сарын 24-нд цэргийн түрэмгийлэл эхлүүлснээс хойш долоон сэтгүүлч, түүний дунд Украины гурван сэтгүүлч амиа алдсан байна.
Үүнээс гадна “The Washington Post” сонин 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Капитолын байранд болсон халдлагыг сурвалжсаныхаа төлөө Пулитцерийн шагналын эзэн болжээ. Тус сонин нь үймээний өмнөх болон үеэрх, мөн дараах үйл явдлуудын талаар өргөн хүрээтэй сурвалжлагыг цуврал хэлбэрээр нийтэлжээ.
АНУ-д болсон эмх замбараагүй энэ байдал мөн “Getty Images”-д гэрэл зургийн шагнал авчирчээ. Үүний зэрэгцээ Энэтхэгт “COVID-19” халдварын “дельта” хувилбарын тархалтын үеийг гэрэл зургийн дуранд буулгасан “Reuters” агентлагийн гэрэл зурагчид мөн гэрэл зургийн шагналын эздээр тодорсон байна.
Эх сурвалж: DW