Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо амьсгал хураалаа

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-08 09:26:35

Японы Либерал ардчилсан намын албаны хүмүүс Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барсан гэж мэдэгдлээ. Абэ өнөөдөр буюу 2022.07.08-нд Японы баруун зүгийн Нара хотод үг хэлж байхдаа буудуулсан юм. 

“NHK” сувгийн мэдээлснээр Абэг үг хэлэх үеэр хоёр удаа буун дуу гарч, дараа нь тэрээр ухаан алдаж, цус алдан эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмч нар түүнийг аврахын тулд хичээн ажиллаж байна гэж мэдээлж байсан ч Абэн амийг аварч чадсангүй. 

Абэ Шинзо бол Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүн юм. Тэр 67 настай байсан.

Цагдаа нар халдагч 41 настай эрэгтэйг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр баривчилсан. БХЯ-ны эх сурвалжийн мэдээлснээр түүнийг 2005 он хүртэл Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчинд гурван жил ажилласан байна. 


Холбоотой мэдээ