“BLACKPINK” хамтлагийн шинэ цомгийн урьдчилсан захиалга 2 сая давжээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-26 02:08:08

 

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлагийн удахгүй худалдаанд гаргах хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “Born Pink”-ийн урьдчилсан захиалгын тоо хоёр сая давсан талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг өнөөдөр мэдээлжээ.


“Ингэснээр “K-pop” охидын хамтлагийн хувьд түүхэн дээд амжилт тогтоож байна. Цомог худалдаанд гарахад цаашид гурван долоо хоног үлдээд байгаа тул урьдчилсан захиалгын тоо гурван саяд хүрнэ хэмээн таамаглаж байна” гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.


BLACKPINK” 2020 онд “The Album” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаснаар цомгийнх нь борлуулалт нэг саяын босгыг давсан анхны “K-pop” охидын хамтлаг болж байв. Харин есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргахаар товлоод байгаа “Born Pink” цомгийн хувьд урьдчилсан захиалга авч эхэлснээс долоо хүрэхгүй хоногийн дотор 1.5 сая хувь урьдчилан захиалагдсан тул борлуулалтын өмнөх амжилтыг эвдэх төлөвтэй байна.


Тус хамтлагийн дөрвөн гишүүн АНУ-ын Нью-Жерси муж улсын Ньюарк хотноо наймдугаар сарын 28-нд болох “MTV Video Music Awards-2022” наадамд үзүүлбэрээ толилуулахаар эх орноосоо өчигдөр мордсон. Уг наадамд тэд “Оны шилдэг хамтлаг” зэрэг гурван шагналд нэр дэвшсэн юм. 

Эх сурвалж: Yonhap

Холбоотой мэдээ