Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болно
ДэлхийдХатан хаан II Элизабет Шотландын Балморалыг оршуулах ёслолын тов
тодорхой болжээ. Букингемийн ордноос Лондоны Вестминстерийн сүмд есдүгээр сарын
19-ний Даваа гаригт Хатан хааны оршуулгын товыг баталж, олон нийтэд мэдээлэв.
Хатан хаан II Элизабет таалал төгссөнөөр "Лондонгийн
гүүр" гэх оршуулгын төлөвлөгөөг эхлүүлсэн юм. Энэ төлөвлөгөөнд хаан ширээг
захирч байсан удирдагчыг нас барснаас 10 хоногт болох үйл ажиллагаануудыг
багтаасан байдаг. Хатан хааны оршуулгын өдрийг "Үндэсний гашуудлын
өдөр" мөн "Банкны амралтын өдөр" болгохоор төлөвлөж байна. Учир нь тус өдөр олон нийт гашуудлаа илэрхийлэн, оршуулгын
үйл явцыг телевизээр үзэх боломжтой болох аж.
Оршуулах ажиллагаа дуусмагц Хатан хааныг өөд болсон гэр бүлийнх нь бунхан буюу VI Жоржийн дурсгалын сүмд аваачих болно. Хунтайж Филиппийн авсыг мөн Хааны ордноос дурсгалын сүм рүү зөөж, эхнэрийнх нь дэргэд оршуулах аж.
Эх сурвалж: Unilad