Трампийн шоронгийн зураг хэдхэн өдрийн дотор 7 сая долларын ашиг олжээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-30 07:44:05

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлж зургаа авахуулсны дараа барьцааны мөнгө төлж суллагдсан юм.

Түүнийг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутган сэжигтэн болгов. 


Цагдаа нар Трампын гэрэл зургийг нь авч материалд нь хавсаргасан юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд сэжигтний гэрэл зураг авхуулсан анхны ерөнхийлөгч асан болж байна. Шоронд зураг авхуулсныхаа дараа Трамп “аймшигтай мэдрэмж”, “таатай санагдаагүй” гэж ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас сэтгүүлчид Трампын зургийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Царайлаг гарсан байна” хэмээн егөөдсөн байна.

Тэгвэл Трампын сонгуулийн штаб уг гэрэл зургийг нь хэвлэсэн аяга, цамц, малгай, стикер зэргийг борлуулаад хэдхэн өдрийн дотор $7 саяыг олжээ. Зөвхөн Баасан гарагт $4.18 саяыг олсон нь Трампын сонгуулийн кампанит ажлын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их мөнгө орсон тохиолдол болсныг түүний штабын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюн өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн юм.

Жоржиа мужийн сонгуулийн тойрогтой холбоотой хэргээс гадна Трамп өөр дөрвөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. 


Холбоотой мэдээ