Эверестэд дахин осол болж хоёр уулчин амиа алдлаа

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-05-22 09:30:48

5 дугаар сарын 21 ний өглөө 4.40 цагт “Хиллари” хананы орчимд шат дамжлагын хэсэг нурж осол болсон тухайEverest Today мэдээлсэн байна. Ослын улмаас Их Британийн уулчин Дэниел Пол Петерсон, шерпа Пас Тэнжи нар хавцал руу унаж амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Тэд оргилд амжилттай гарч буцах үедээ ийн осолджээ. Дамжлагын шат нурах үед тэнд олон уулчин гацсан байжээ. Азаар  “Summit Force” компанийн шерпа нар аврах ажиллагааг удирдаж тэдний амь насыг аварсан байна.  

Холбоотой мэдээ