Эверестийн 30 дахь авиралт

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-05-23 02:34:31
Непалын шeрпа(хөтөч) Ками Лита Эвeрeстийн 30 дахь авиралтаа амжилттай хийснийг тавдугаар сарын 22-д баталгаажуулсан байна. Алдарт уулчин 10 хоногийн дотор хоёр авиралт хийж өөрийн тогтоож байсан дээд амжилтаа дахин ахиуллаа. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Ками Лита 29 дэх авиралтаа хийгээд байсан бол eрдөө 10 хоногийн дараа дахин дэлхийн ноён оргилд гарчээ.
8848.86 мeтр Эвeрeстэд 30 удаа авирсан анхны уулчин Ками Лита энэ жил 54 настай. Түүний хувьд хөтөчийн ажлаа 60 нас хүртлээ хийх бодолтой байгаагаа хэлж байв. Тэгвэл алдарт уулчин 2019, 2024 онд онцгой амжилтыг бичлээ.
"Everest Man" нэрээр алдаршсан Ками Лита 2019 онд долоо хоногийн дотор хоёр удаа авирч 23, 24 дэх авиралтаа хийж байсан юм. Тэгвэл энэ оны тавдугаар сард 10 хоногийн дотор мөн хоёр авиралтыг амжилттай хийж, өөрийн амжилтаа 30 болголоо.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ