Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “торгоны зам-2024” олон улсын бартаат замын авто ралли уралдаан болж байна
ДэлхийдМонгол Улс, Оросын холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам-2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто ралли уралдаан энэ сарын 9-15-ны өдрүүдэд Монгол улсад болсон.
Уг уралдаан нь 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд “Dakar rally”-н дараа орох томоохон бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн уралдаан юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй 2024 оны уралдааны маршрут нь ОХУ-ын Томск хотоос эхэлж Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод барианд орох юм.
Долдугаар сарын 9-ний өдөр Торгоны зам 2024 авто ралли уралдаанд оролцох баг тамирчдын цуваа үүрийн 05 цагаас өдрийн 14 цагийн хооронд Баян-Өлгий аймаг, Цагааннуур авто замын боомтоор 278 тээврийн хэрэгсэл, 752 хүн тус боомтоор орж ирснээс уралдаанд 30 орны 111 тээврийн хэрэгсэл уралдахаар гараанаас гарчээ.