ДБЭТ-ын тайзнаа БНХАУ-ын алдартай балетчид бүжиглэнэ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-08-19 00:19:56


УДБЭТ-ын хамт олон 2024 онд Сонгодог урлагийн үзэгчдэдээ дэлхийн данстай алдартай уран бүтээлчдийн тоглолтуудыг толилуулан үзүүлсээр байна. Тун удахгүй БНХАУ-ын балетын жүжигчид манай улсад анх удаагаа тоглох гэж байна. 


Энэ сарын 24,25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид манай дуурийн театрын тайзнаа уран бүтээлээ толилуулах гэж байна. 
Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан, өдгөө 43 жилийн түүхтэй,  БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм.

Тус балет театр нь байгуулагдсан цагаасаа хойш "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Сильфида", "Дээрэмчид", "Дон Кихот" зэрэг дэлхийн сонгодог 20 орчим балетын бүтээлүүдийг тайзнаа тоглоод байна.
Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсад идэвхтэй хамтран ажиллаж “Шинэ сонгодог”, “Хунт нуур” балетын шинэ хувилбарыг зууны бүжигчин Малаховтой хамтран найруулж, “Эрвээхэй” модерн балетын бүтээлүүдийг тоглосон. Мөн өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн амжилтын эзэд болж байжээ.


ГАЛА КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР
1 П.И.Чайковский "Хунт нуур" балетын адажио
2 Мартин Чайкс "QI XI" Пe дe дe
3 Ж. Шнейцхоффер "Сильфида" балет
4 Рикардо дриг “Harlequinale” Па дe дe
5 Крис Бабида "Жасмин цэцэгс"
6 П.И.Чайковский "Щелкунчик" балетын па дe дe
7 Сайнхо намчылах "Хайр ба итгэл"
8 Карлос Пино Кинтана "Тэнгэрийн бүжиг"



Холбоотой мэдээ