Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ
Нийгэм
Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх 600 метр замыг шинэчилж байна.
Тодруулбал, авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд маргааш буюу аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээхээр ажиллаж байна.
Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм.


Холбоотой мэдээ
ШТС-уудыг цэнэглэхтэй холбогдуулан АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг хүсжээ
3 өдөр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна
9 өдөр
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
21 өдөр