БАРСЕЛОНА ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОАН ЛАПОРТ МОНГОЛД ИРЛЭЭ
НийгэмСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад ирсэн Барселона хөлбөмбөгийн клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапортыг салбарын төлөөлөл өнөөдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны гишүүн, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн А.Ганбаатар тус уулзалтад оролцож, Монголын хөлбөмбөгийн ирээдүй, өсвөрийн элит хөлбөмбөгийн хөгжлийн талаар хамтран ажиллахаар санал солилцов.
Цаашид Барселона клубийн мэргэжилтнүүд МХБХ-той хамтран “Барса академи”-ийн сургалтын хөтөлбөр, арга зүйг Монголд нэвтрүүлэх, өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах аж.
Дэлхийн хөлбөмбөгийн оддыг бэлтгэн гаргадаг “Барса академи”-тай хамтран ажилласнаар Монголын хөлбөмбөгийн ирээдүй, залуу үеийнхнээс маань олон улсын түвшинд хүрэх өндөр мэргэжлийн тоглогчийг төрүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байгаагаа талууд онцлон тэмдэглэв.