С.Жамбалжамц дугуйн Азийн АШТ-нээс хүрэл медаль хүртжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-16 12:51:36

Тайланд улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн бол манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө. 171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Холбоотой мэдээ