Нөхөн сонгуулийн ирц хүрээгүй учир нэмэлт саналт хураалт явуулна
Улс ТөрУИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон
ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд санал
хураалт явуулахад Хэнтий аймгийн аймгийн 18-р тойрогт 34,29 хувь,
Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн
сонгуулийг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгуулна.
Нэмэлт саналт хураалтад санал өгөөгүй сонгогчдыг хамруулах бөгөөд тухайн тойрогт нэр дэвшигчдийн өмнөх санал дээр нэмж тооцох юм.
НӨХӨН
СОНГУУЛИЙН САНАЛ
Өчигдөр буюу 10.10-ны
өдрийн 22:14 цагийн байдлаар
18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр:
Хэнтий аймгийн нөхөн
сонгууьлд нэр дэвшигчдийн тухайд:
·
Ц.Идэрбат 3259
·
Ц.Гарамгайбаатар 867
·
М.Чингисхаан 163
·
А.Бархүү 51
·
Д.Чулуунбат 40
·
Д.Баатаржав 40 санал
аваад байна.
Сонгинохайрхан
дүүргээс нэр дэвшигчдийн тухайд:
·
Э.Батшугар 3768
·
Б.Найдалаа 1013
·
Э.Бат-Үүл 916
·
Ш.Гантулга 550
·
А.Отгонбаатар 349
·
Х.Бат-Ялалт 297
·
Ц.Гантулга 241
·
Л.Цог 32
·
Ш.Төмөрсүх 13
·
А.Батдорж 6 санал
аваад байна.
Сонирхуулахад, нөхөн
сонгуульд нийтдээ 2,2 тэрбум төгрөг зарцуулсан юм.
Баримт сөхвөл,
УИХ-ын нөхөн сонгууль явуулдаг болох заалтыг 1997 онд УИХ-ын сонгуулийн тухай
хуульд нэмэлтээр оруулсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа нөхөн сонгууль зохион
байгуулж байжээ. Хамгийн сонирхолтой нь 1997 онд 21 дүгээр тойрог буюу Завхан
аймагт болсон нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр -72,63 хувийн
саналаар УИХ-ын гишүүн болж байжээ. Ийнхүү 27 жилийн дараа Н.Энхбаярын хүү
Э.Батшугар УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөж буй ч сонгуулийн ирц хүрээгүй
шалтгаанаар үр дүн нь хараахан гарсангүй. СЕХ-ноос нэмэлт санал хураалтыг
хуулийн дагуу 7 хоногийн хугацаанд багтаан зохион байгуулах юм.