“Эрдэнэс Тавантолгой” ХК: Биржээр хагас жилд 10 сая тонн нүүрс арилжлаа
Нийгэм“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулжээ.
Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж, одоогоор 2.9 сая тонн коксжих, 6.5 сая тонн сул коксжих, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдсаныг тус компани мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалсан гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлэл өглөө.