Өвлийн Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдын хуваарь

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-01-13 05:47:44

Италийн турин хотноо 2025 оны нэгдүгээр сарын 13-23--нд болох "Турин-2025" Дэлхийн оюутны спортын Өвлийн Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдын хуваарийг танлцуулж байна.

2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр

10:00 цаг. Наадмын гүйлтийн цана, снөүбордын тамирчдын албан ёсны бэлтгэл

2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр

19:30 цаг. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа. Италийн Турин хотын “Иналпи ордон” (Inalpi Arena) болно.

2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр

09:30 цаг. Уулын цана, гүйлтийн цана, снөүборд, уран гулгалтын спортын албан ёсны бэлтгэл

2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр

09:30 цаг: Гүйлтийн цана, Эрэгтэй 10 км-ийн тэших уралдаан явагдана.

09:30 цаг. Уулын цана, снөүборд, уран гулгалтын спортын албан ёсны бэлтгэл үргэлжилнэ.

12:00. цаг. Гүйлтийн цана, Эмэгтэй 10 км-ийн тэших уралдаан.

2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

09:30 цаг. Уулын цана, гүйлтийн цана, снөүборд, уран гулгалтын спортын албан ёсны бэлтгэл үргэлжилнэ.

2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр

09:30 цаг. Гүйлтийн цана, эрэгтэй, эмэгтэй. Спринтын сонгомол уралдаан.

14:30-19:30 цаг. Уран гулгалт. Эмэгтэй богино хөтөлбөр

2025 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр

09:30 цаг. Уулын цана, Жиант слалом. Эмэгтэй нэгдүгээр гараа.

13:00 цаг. Уулын цана, Жиант слалом. Эмэгтэй хоёрдугаар гараа.

16:30 цаг. Уран гулгалт. Эмэгтэй чөлөөт үзүүлбэр (богино хөтөлбөрөөс шалгарвал).

2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр

09:30 цаг. Уулын цана, Жиант слалом. Эрэгтэй нэгдүгээр гараа

13:00 цаг. Уулын цана, Жиант слалом. Эрэгтэй хоёрдугаар гараа.

09:30 цаг. Гүйлтийн цана, холимог багийн уралдаан (тэших техникээр).

2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр

09:00 цаг. Шорт трейк. Албан ёсны бэлтгэл эхлэнэ.

2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр

09:30 цаг. Уулын цана. Слалом. Эмэгтэй нэгдүгээр гараа.

09:30 цаг. Снөүборд. Праллел жиант слалом, эрэгтэй.

13:00 цаг. Уулын цана. Слалом. Эмэгтэй хоёрдугаар гараа.

14:00 цаг. Шорт трейк. 1,500 метрийн эмэгтэй, эрэгтэй уралдаан.

2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр

09:30 цаг. Уулын цана. Слалом. Эрэгтэй нэгдүгээр гараа.

10:00 цаг. Снөүборд. Праллел слалом, эрэгтэй.

13:00 цаг. Уулын цана. Слалом. Эрэгтэй хоёрдугаар гараа.

14:00 цаг. Шорт трейк. 500 метрийн эмэгтэй, эрэгтэй уралдаан

2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр

09:30 цаг. Гүйлтийн цана. Эрэгтэй бөөн гараатай 20 км зайн уралдаан (сонгомол техник).

11:00 цаг. Шорт трейк. 1,000 метрийн эмэгтэй, эрэгтэй уралдаан.

12:30 цаг. Гүйлтийн цана. Эмэгтэй бөөн гараатай 20 км зайн уралдаан (сонгомол техник).

20:00 цаг. Наадмын хаалтын ёслолын ажиллагаа. Piazzetta reale-д

болно.

(Тэмцээн, наадмын арга хэмжээний цаг нь Италийн орон нутгийн цагаар)

Эх сурвалж: МОСХ

Холбоотой мэдээ