Зорчигчоо загнасан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
Нийгэм
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, нийтийн тээврийн автобусны таван жолоочийг тус бүр 25,000 төгрөгөөр торгожээ.
Эдгээр жолооч нь автобусны буудлаас хүнээ аваагүй, дамжин суух талаар асуусан иргэнийг "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр доромжилсон, бэлэн мөнгө авсан, автобусыг бүтэн цаг шахам хүлээсэн тухайгаа хэлсэн иргэнийг "Битгий элийрээд бай балай авгай минь" гэхчлэн загнасан зэрэг зөрчлийг гаргасан нь камерын бичлэгээр тогтоогджээ.