Шахмал түлшний үнэ өөрчлөгдөхгүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-16 15:14:04

"Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. 

Мөн нийслэлийн хэмжээнд 17 агуулахад 31969, үйлдвэрийн бүсэд 8987.9 тн, нийт 40956 тн шахтал түлшний нөөцтэй байна. 
 
25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг бөгөөд үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
 
Галлагааны улирал буюу тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшний борлуулалт нийслэлийн 7 дүүрэгт хэвийн явагдана гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ. 
 
Холбоотой мэдээ