Т.Баярхүү: Хөвсгөл аймагт нуурын мөс цөмөрснөөс хоёр иргэн амь эрсэдлээ
Нийгэм
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү, Дөрөвдүгээр сард агаарын температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Зүүн аймгуудын нутаг, Архангай, Хөвсгөл аймгийн нутагт ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа учир иргэд дор бүрнээ түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Энэ өвлийн хувьд нийт нутгаар дулаан байсан учир гол, мөрний мөс 10-80 см-ээр нимгэн байна. Хүн, мал амьтан явах болон тээвэрлэвэл эрсдэх магадлал өндөр байгаа. Хамгийн сүүлд уржигдар /2025.03.08/ Хөвсгөл аймагт хоёр иргэн нуурын мөс цөмөрснөөс харамсалтайгаар амь эрсэдлээ. Тиймээс зам товчлох, цаг хожих зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхааруулъя” гэсэн юм.