НҮБ: Хүн амын боловсрол, орлого, дундаж наслалт буурч байна
ДэлхийдНҮБ-аас гаргасан сүүлийн судалгаагаар улс орнуудын хүн амын дундаж наслалт, боловсрол, эдийн засгийн хөгжил цар тахлаас хойш буурсан, ухарсан үзүүлэлттэй гарчээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судалгаанд хамрагдсан 10 орноос 9 нь хүний хөгжлийн индексээр ухарсан байна.
Ковид, Украйны дайн, цаг уурын өөрчлөлт зэргээс хамаараад дэлхийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа юм.
Хүний хөгжлийн индексийг 1990 оноос тооцож эхлэсэн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнээс гадна хүмүүсийн амьжиргааны түвшинг илүү бодитой тооцохоор гаргаж ирсэн байдаг.
Энэ жилийн тухайд Швейцарь улс хүн амын дундаж наслалт нь 84, боловсролд зарцуулах дундаж хугацаа нь 16,5 жил, жилийн дундаж цалин 66 мянган доллароор жагсаалтыг тэргүүлсэн бол Өмнөд Судан улс дундаж наслалт 55, иргэд нь дундажаар 5,5 жилийг боловсролд зарцуулж, жилдээ 768 долларын орлого олж байгаагаар жагсаалтын сүүлийг мушгижээ.
Тухайлбал АНУ-д 2019 оноос хойш хоёр жил дараалан хүн амын дундаж наслалт буурсан үзүүлэлтэй байгаа бол бусад улс орнуудад энэ хувь хэмжээ хамаагүй өндөр байна.
Энэ жилийн индексийг гаргахдаа 2021 оны мэдээлэл дээр тулгуурласан гэж судалгааны багийнхан тайлбарлаж байв. 2022 онд төлөв байдал тун базаахгүй байгаагаас гадна өр зээлээ төлөх хугацаатай нүүр тулгараад байгаа 80 гаруй улс орнууд байгаа нь асуудлыг ноцтой болгох эрсдэл байна гэж харж байгаа юм байна.
Эх сурвалж BBC