МСҮТ-ийн төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 7-ноос өмнө олгоно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-04 04:31:33

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэтгэлэг олгох шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлгийг долоодугаар сарын 7-ны өдрийн дотор олгоно хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 122 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгохоор болсон юм.
2022-2023 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 11540 суралцагч төгсөнө.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс хүлээн авч хянах, шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ